<Бороотой/> | блог : Бодол бодол бодол Бороотой блог | creating is fun

Бодол бодол бодол

Жишээ нь оймсыг хөлөндөө биш гарандаа углах дуртай хүн байг.Тэгвэл түүнийг хүмүүс гажиг гэнэ.Учир нь оймс бол хөлөнд өмсөх ёстой гээд хэлчихсэн болохоор тэр.Харин тэр хүний хувьд оймсыг гарандаа углах дутайг хэн ч ойлгоыг хүсэхгүй.

Нүцгэн явах дуртай хүнийг мөн л гажиг тэнэг заваанаар дуудна.Учир нь тэр бол муухай эгдүйцмээр, байж боломгуй, зүйл учраас тэр.Хүн бүр л хувцас өмсөх нь зөв гэж боддог.Даарахгүй байсан ч тэр !

Тарган байх дуртай хүн байг.Тэгтэл тэр хүнийг биендээ арчаагүй, сэжгийнээр дуудна.Учир нь хүн бүр л өв тэгш бие хаатай сайхан байх ёстой учраас !.

Ижил хүйстэн хүнийг байж боломгүй зүйл мэт харна.Учир нь хорвоо дээр хоёрхон хүйс байсан мэтээр давжаа ухаандаа эргэцүүлнэ.Боожгоотой мөртлөө эмэгтэй сэтгэлтэй гэхээр хөмсөг өө зангидаж, хамран дээр баас түрхчихсэн мэт царайлна.Бүр яваандаа ГОМО ! гэдэг хараал ч болох гээд байх шиг.Хүн бүр царайлаг өв тэгш бие хаатай сайхан хувцасладаг бас эр эсвэл эм л байх ёстой тийм үү ?!.

Хүн бүртэй өөрөөр харьцдаг хүнийг манж эсвэл өөрийнхөөрөө биш хувирамтгай гэж бодно.Тэгвэл тэр хүнийг өөрийнхөө талаар ярихдаа чухал биш нөгөө хүнээ сонсож ойлгох талаас ярьж байгааг хэн ч гадарласангүй.

Мөрөөдөл юу вэ ? Гэхээр ертөнцийг өөрчлөх талаас ярьна.Туйлширмал, баригдмал, үзэн ядалт, уур хилэн дотор чинь байгаа цагт юун дэлхий дээрх сая сая хүмүүсийг өөрчлөх.Харин ч дараагын дайныг эхлүүлэх этгээд ч байж мэдэх.

Алдартай дуучид олноороо өөрчлөгдөхийг харлаа.Гэтэл хүмүүс хуучны байдлыг нь хүсэж байгаагаа мэдэгдэж бүр хараалаар хүртэл илэрхийлж байх юм.Энд тэндгүй түүний талаар элдэв мэдээлэл сэтгүүлэнцэрүүд, хуудасны админууд нь төрөл төрлөөр нийтэлж өнөөхийг нь яг л тэгсэн мэт ярьцгаах хүмүүс !.Яагаад гэвэл тэр дуучин яг л өөрт нь таалагдах ёстой ! бас бусдын зовлонгоор жаргал хийх нь түүний хувьд юу ч биш учраас !.

Өөрийнхөөрөө байна гэдэг өрөөлд хамаагүй мэт бодох хүмүүс бум бумаараа.Нийгэмд амьдарч байж хүмүүсийг харааж доромжлох, хаа сайгүй орилох нь ердөө л хүссэндээ гэх.Эд нь ч бүрэлдээгүй хоосон боловсролоор хол явна гэж бат итгэх.Магадгүй ард нь хэн нэгэн хөрөнгөтөн бий л дээ !

Гадар сайхан дагаад дотор нь сайхныг би жинхэнэ сайхан хүн гэж хэлнэ.Өөр дээрээ өлгөсөн хувцасаар баас шээснээс долоон дор үнэрээ далдалж яваа балиартангууд сүрчиг цацвал л сайхан бишийг номон дотроос ухаж ойлгоосой билээ.

Хүн гэдэг утгыг Би-тэй би тэнцүүлнэ.Хүмүүс гэдэг утга Би яавч байхгүй.Учир нь олон Би нийлж нөхөрлөсөн найзуудыг би жинхэнэ найзууд гэнэ.Бид үгүй бол байдгүй хүнийг би хэзээ ч хүн гэж харахгүй.Би би-гээрээ байж үнэ цэнэтэй, цор ганц оршино.Би болгоны ертөнц миний хувьд хэмжээлэшгүй сонирхолтой санагдана.Харин тэр болгоноос хулгай хийчихсэн ертөнц бол хог цугларсан цэгээс өөрцгүй.

Эцэст нь намайг гомог өмөөрсөн гомо, нүцгэлэх дуртай гаж, оймсоо толгойдоо углагч, Би ярьсан амиа бодогч, арчаагүй новш, тэнэгээр бодоцгоож болно.Ердөө л чиний бодол ! мөн адил энэ миний л бодол.

start=-42 , cViewSize=50 , cPageCount=1

8 сэтгэгдэл:

null
Зуугийн сүм

Өөрийнхөөрөөө байх шиг жаргал,хаа байх юм.Тэр дундаа энэ блог ертөнц...

Гүмүда

ккк тэнэг юм шиг л байх өөрийнхөөрөө байнгаагын илрэл болдог цаг үе юм биш үү

Сафо

ер нь стандарт гэдэг юмыг хэн тогтоосийн

Аавын охин

bi.iin bodol bideel zov sonirholtoi goe bichleg baila

Antooshka (зочин)

hun turluhtun uussenees l hoish niitiin deg juram geh yum uuseed, hun bur l tuuniig dagaj amidarsaar irsen. Neg l uruvdultei yum shg sanagddag. Harin iim yum unshsan chn goyo sanagdaj bna. Neg ch blov hun uurinhuruu bn.

Уудамын ЭЭЖ

чиний блог цаанаа л нэг өвөрмөц шүү.

Казино тоглох (зочин)

Баярлалааа

Edelweiss

блог чинь байнашд :))

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)