<Бороотой/> | блог : Шувуухай минь ээ аз жаргал чамд ямар сайхан зохьдог гээч! Бороотой блог | creating is fun


Гэгээлэг, ухаалаг, үзэсгэлэнтэй бас тэр чигээрээ нууцлаг даруухан чи минь юунд хий хоосонг хайж бэдчинэ вэ?. Өөртөө байх сайхан бүхнээ дарах гэж хичээх, түүндээ итгэх хэрэггүй дээ. Чиний аз жаргал гуниг хоёр яг л энэ хэвээрээ эгэл хэрнээ сэтгэл татам байвал сайхан сан гэж санагдах юм. Гэвч энэ зөвхөн миний хувиа хичээсэн бодол төдий. Харин жинхэнэ хайр гэдэг ямар байхыг чи надад өөрөө ч мэдэлгүй зааж өгсөн. Хэн, хаана, хэзээ? Гэж гайхах хэрэггүй дээ. Би зүгээр л чамаас мэдчихсэн юм. Тэгэхээр чамд тэр агуу хайрын хэлтэрхий байсан болоод л би тэндээс тольдсон хэрэг биз. Хов хоосон, хөв хөх хязгааргүй цэлгэр тэнгэрээр зөвхөн өөрт нь зориулагдсан мэт нисэх эрх чөлөө чамд бий. Би нисэхийг чинь хорихгүй өөрийнхөө хүлээхээ ч хорихгүй. Гуниг уйтгараар давалгаалах тэгсэнээ дорхоноо л намдаж зөөлхөнөөр долгиолох их тэнгис сэтгэлд чинь бий. Тэнд чинь би живж үүрд бусдад мартагдамаар байна. Тэнгисээс ч их энэрэл, нарнаас ч дулаан хайр халамж чамд бий. Түүнд чинь би түлэгдэж үнсэрмээр байна. Ерөөс би чиний “Би” дотор түгжигдмээр байна. Намайг чамтай хамт энэ цаг үед төрүүлсэн, учруулсан бүгдэд би хайртай, бас чиний ганцаардалд чинь, чиний нулимсанд чинь, чиний аквариумтай загаснуудад чинь, чиний Мишад чинь хайртай! чиний дотор дураараа сэлгүүцэх тэр жаахан охинд бүр ч их хайртай. 

start=-46 , cViewSize=50 , cPageCount=1

4 сэтгэгдэл:

null
Хонгороо.Байнгын уншигч

Hair gej ter l zaluu bvsgvig nvdenden haragdaj ternihan bvh zvil togs haragdah tiim l id shidtei shan zvil....

elsa

Аз жаргал гэдэг хүний өмсөж болох хамгийн сайхан хувцас

Аавын охин

Az jargal gedg hamgin saihn huvtsasig omsod terl busguin amidral chiniih meteer tosoologdtol hairla

Мөнгө олох (зочин)

быййөйыөыйө

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)