<Бороотой/> | блог : ХАЙРТ МИНЬ! Бороотой блог | creating is fun

ХАЙРТ МИНЬ!

Өглөө сэрэхдээ чи юу боддог бол гэж би өглөө сэрэхдээ бодлоо. Өдөр хүртэл ямар аяаар мэдрэмжээ хөглөж ямар дурсамжаа хамгийн түрүүнд санагалздаг бол. Найзуудтайгаа, гэр бүлийнхэнтэйгээ байхдаа сэтгэлээс чинь гарах тэр инээмсэглэлийг би хажуугаас чинь хараад л суухыг хүснэ. Өдөр нарны гэрэл чамайг минь хэрхэн сайхнаар гэрэлтүүлдэгийг, шөнө нь сар хичнээн сайхан зохьдогыг ч хараад л зураад л суумаар. Би чамд хайртай. Би чамайг үзэн яддаг. Би чамайг үзэн яддагтаа ч дэндүү их хайртай. Хоёр туйл хязгааргүй тэлж хэн ч гүйцэхээргүйгээр би чамд татагдсан. Чамайг гэх орон зай сэтгэлийн минь орон зайд огторгуй адил тарж байна. Тийм учраас би чамд дургүй. Чи миний өөртөө дэндүү хайртай амиа бодсон сэтгэлийг минь өөрөө ч мэдэлгүйгээр өөртөө авчихсан. Тэгтэл би өөрийгөө ч хайрлаж байгаагүйгээрээ чамайг санагалзаж харамлаж хайрлаж хүсэмжилсэн. Чи эрх, дураараа, гэнэхэн тэнэгхэн. Чи миний адгуусан биеийг сургагч адил уургалан хязгаарлагч. Чи миний ухамсарт сүнслэг биеийг соронз адил өөртөө татагч. Энэ хоёрыг хооронд нь алалцуулагч. Эрх чөлөөг үнэгүйдүүлэгч. Зүрх сэтгэлийн минь халдварт өвчин. Чи бол эм бэлдмэл. Чи бол яруу найраг. Чамаар л би эмчлэгдэнэ. Цаг хугацаа намайг ална. Чи цаг хугацааг царцаана. Хөлдөөнө. Намайг гэсгээнэ. Чи бол илч. Ойртохдоо маш дулаахан, холдохдоо маш хүйтэн. Үг чинь нэг бол хутга байна. Нөгөө бол үнсэлт байна. Чи бол бүх юм. Мэдрэмжийн дөрвөн зүг. Мэдлэгээс ангид тусдаа зүйл. Хайрт минь, хайрт минь... сонсож байна уу? ХАЙРТ МИНЬ! 


start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
атаархуу азаа (зочин)

Миний найзын хайрт сонсоо блгудэ

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)