<Бороотой/> | блог : Ёох! Бороотой блог | creating is fun

Ёох!

Хамгийн тайвнаараа байгаа хэрнээ дотор хамгийн их галзуурмаараа байна. Давчдаад, дэлслээд үхэх нь, солиорох нь... Урагдаж байгаа чимээ сонсогдоод, хагарч байгаа бодол гялтганаад дэлбэрэх нь тэсрэх нь... гэвч би юу ч хийж чадахгүй, яаж ч чадахгүй. Би дайны баатар байсан ч буугаа бариад л дуугүй суухаас өөр сонголтгүй, би сүпермэн байсан ч чимээгүй л хүлээхээс өөр гарцгүй. Би одоо Бөби ч яаж ч чадахгүй зүгээр л цаг хугацааны ширдэгнээс зулгааж хумсаа хуглаж сууна. Хүлээх гэдэг хамгийн зөв сонголт юм бол надад яагаад хор шиг үйлчилнэ вэ??? би үхжиж байна. Амьдаараа, халуун цус гүйсэн чигээрээ, бодол маань намайг тамлаж байна, тарчлааж байна. Ямар их хүсэл гэгч дотор буцалж сэтгэлийг минь түлээд байна вээ??? мэдээж хайр....Хайр чи халуун лав юм уу?... хайр чи хүлээлт юм уу?... хайр чи юу юм бэ?... өгөх... тиймээ өгөх... өөр юу ч биш... цаг хугацааг өгнө. Тэр хооронд чи үхэх хамаагүй. Энэ хайр мөн үү. Энэ бол хайр. Тамлал бол хайр, жаргал бол хайр. Бүх зүйл байх ажээ. Өчигдөр надад Улаан Дагина найз маань амьдрал тэвчээр, хайр, хатуужил 3 дээр тогтдог гэсэн. Энэ үнэн байх тийм үү?... Би зөвхөн түүнийхээ хатчихсан сэтгэлийг хайраараа услаж саранй дэлгэрэхийг нь хүлээхээс өөр сонголтгүй. Тэвчээр зааж, хайраа бодож...ёох би бүр бичиж байж л тайвширдаг болж дээ. Бухимдал намайг ингэж их багалзуурдана гэж санасангүй шүү.... Өмнө нь яг л ингэж бичдэг байж билээ. Хамгийн сайн найз минь чи блог минь... ганцаардал минь. Гуниг харин миний дайсан бас найз. Тэр надаас хэзээ салахыг хэлж мэдэхгүй юм. Үргэлж л надтай байж айдса, шаналал, зовлонг бэлэглэдэг нь тэр билээ. Үхэхдээ авсандаа аваад орохуу, үгүй бол намайг хайрлах нэгэн гэрлээрээ үргээх үү... Би бүр л зожиг болж бах шиг байна. Хэнч хэрэггүй гэж хааяа бодох болж, заримдаа бүх зүйлс утгагүй санагдах болж. Ганц мэдэж хүсэж байгаа зүйль минь тэр. Гэвч надад тамлал цаг хугацаа хайр гурав байгаа. Тал талаас нь миний "Би"-г идэцгээ!...


start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

null
МиМи

би ч гэсэн хүлээж тэвчихгүй н...

RIAN (зочин)

блог үнэхээр гоё юма баннер солилций тэхүү

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)