<Бороотой/> | блог : Гарчиггүй Бороотой блог | creating is fun

Гарчиггүй

Унгачихсан бөгсний ард хэвтэх хүүхэн уруулаа шилэмдэж хөхөвчөө зүүгээд хөлс өө нэхэх тэр үед эх нялхаст хэн нэгний хүүхэд төрж хүлээж суусан эцэг нь гайхсандаа гайхаж орхиод төрийн ордонд түшээ нар хууль баталж түмэнд тулгаад түүнийг нь телевизээр үзсэн хөдөөний малчин өвөө шогширонгуй сонсож гаансаа Монгол гуталныхаа уланд цохиж байхад дизайнер залууд шинэ санаа төрж дэвтэр цаас шүүрч аваад мартахаасаа өмнө тэмдэглэж авахад тэр дэвтэрийг нь зарсан дэлгүүрийн эзэн өөрийнхөө өмнөөс худалдагч ажилд аваад тэр худалдагч нь оюутан байсан байж таараад хичээл ажил хоёроо амжуулах гэсээр эцэст нь хичээл золигт үсрээд ангийнх нь залуу хайртай байсан охиноо сургуулиа хаяж байгаад нь халаглаж хичнээн хайсан ч өнөөх нь олдолгүй гутарсан сэтгэлээ хэсэгхэн ч гэсэн нимгэлэх санаатай шар айрагны газар орж хүйтэн коктейл шимж суухад өмнөх ширээний охин үнэхээр үзэсгэлэнтэй санагдаад адгуу хүслээ дарж чадалгүй хажууд нь очиж хөхийг барихад урд суусан залуугаас нудрага бэлгэнд аваад хугарсан хамар эмнэлэгт шинээр нэмэгдэхэд хөөрхий эмч нар цалингаа голсоор хамар тэгшилж, хөгшчүүлийг рентгендэж нуруу нүдээр нь хатгасан хүмүүс хаа сайгүй шаваад тэдний дунд ээжийгээ хайсан хүүхэд уйлж түүнийг нь аргадаж тэвэрсэн танихгүй залуу бусдаас зайдуу машинруугаа чирж оруулаад хажууханд нь тамхилах хоёр цагдаа хэрхэн авгайгаа араар нь чадварлаж тавьсанаа нэгэндээ сайрхаж мэргэжлийн онцлог ч байж болох юм мэтээр тайлбарлахуйд налаад зогсох машиных нь тоосыг зам шүүрдэх өвөө бүр ч зузаатгаж цаахна нь зугаалах хоёр хос хүчээр шахам нэгэнрүүгээ инээмсэглээд хөөрхөн царайнд нь торж хоцроод хөрөнгө мэтээр хурууг нь тоолж байхад Говь-алтай аймагийн Цогт суманд Монголоор ярьдагуудаас Монголоор ярьдаггүйчууд нь олширч шимэгч хорхойгоо арьс махныхаа гадараас бохир гараараа маажих нялх хүүхдийг ээж нь мухар сүсэгт нэвт автуулаад аав нь тэр талаар мэдэх ч сонирхолгүй зурагт шагайж гоожсон гэдэсээ хүр хүр маажиж байхад хамаатных нь банди гэрийнх нь ардаас төмөр хулгайлж туранхай хар ооч сахалтанд тушаагаад түүгээрээ хэдэн цагын амны зугаа наймаалцахад түргэн үйлчилгээний цэгийн дэргэд суух хоёр найз өчигдөр уусан хатуу дарсаа шингээж ядан наранд түлэгдэхэд дэлхийн нөгөө өнцөгт өчигдөр уусан хатуу дарсандаа ухаанаа алдаж орхисон хоёр найз хөлдөж үхсэн байхыг өсвөр насны годгор охин ганган хээнцэр утсаараа зургыг нь авч интернетээр түгээгээд түүнийг нь дэлгүүрт худалдагчаар орсон оюутан охин хийх зүйлгүйдээ бохиороо тоглонгоо зугаагаа гаргаж уншихад хэрэгт дурласан худалдан авагч барьсан талхныхаа төлбөрийг хийнгээ нүдээ онийлгон байж уншиж гарсан хойноо таарсан танилдаа харсан мэтээр хачин гоё тайлбарлаж яриад түүнийг өнөөх сонссон сонсогч дараагын этгээдэд харсанаар ярьж байхад хөлдөж үхсэн өнөөх хоёрыг жинхэнээсээ олон хүн тойрсон байж таараад асар том тансаг харшиндаа хэвтэх охин ганцаардаж хөлдөж үхэх нь гэдгээ хүн болгоно руу захиагаар дайгаад дайгдсан хүн бүр түүнд атаархаж завжинд нь ялгарах өлсгөлөн шүлсээ гүд гүд залгихад залгиагүй бас нэг нь харин ч эсрэгээрээ шүлсээ хаяж сайхан амьдруулаагүй аав ээжийгээ зүхээд хэзээ нэгэн цагт ирэх баян тансагыг мөрөөдөж арын ширээнийхээ адил годилдоо урт хар машины тухай гайхуулангуй ярьж байхад хажууд нь сууж байсан оюутан сонссоор, хэлсээр эцэстээ бухимдаж зүрхнийх нь буланд хавдар мэндлээд түүнийгээ бэлэн бүтээгдэхүүнээр тэжээж байхад хоолны газрын тогооч бүсгүй базаж бэлдсэн маханд наалдаж үхсэн ялааг авч хаяаад цуйван гэж орилох залууд удахгүй гэдгийг сануулж өнөөх оюутан нь цаана суух найзууддаа удахгүй гэдгийг нь дамжуулж хүлээх зуураа шинэхэн танилцсан охиныхоо тухай гайхуулж суухад гадна нь ганцаараа алхах залуу гэртээ хүлээх эхнэр лүүгээ яарч замаараа боодол сарнай авахад түүнийг нь баглаж өгсөн хүүхэн нөхрөөсөө салаад ээж дээрээ ирчихсэн гурав хонож байгаагаа бодож гуниглаад...бүгд тэгээд үхнэ.



start=-46 , cViewSize=50 , cPageCount=1

4 сэтгэгдэл:

null
Сафо

Ертөнцийн нэгд өдрөө гэж

САНАСААР

сафотой санаа нэг

Entizalic (зочин)

goyo yumaa :D

Casanova (зочин)

Та энийг блогтоо бичтэл би олж уншаад сэтгэл хөөрч сэтгэгдэл бичиж байхад хажууд гарах телевизийн рекламанд залхсан хөрш айлын эгч сувгаа солиход солонгос кино гарч түүнийг үзсэн хүүхэд нь солонгос убаад дурлаад... :P

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)