<Бороотой/> | блог : Загас Шувуу хоёр Бороотой блог | creating is fun

Загас Шувуу хоёр

Загас Шувуу хоёр

Шувууд голоос загас жараахай агнаж байв.Гэтэл Бусдаасаа арай цэнхэрдүү өнгөтэй шувуу голд тэднээс ерөөсөө айхгүй сэлэх нэгэн загасыг олж харжээ.Тэр загас их л тайван сэлж түүнийг нь аль ч шувуу анзаарахгүй бас өөрөө ч шувуудыг анзаарахгүй байх аж.Тэр загас луу шувуу дөхөж очоод асуужээ.Чи яагаад зугтахгүй байгаа юм бэ ?.Загас хариуд нь юу ч хэлсэнгүй.Бүр нүдээ ч цавчсангүй.Чимээгүй л байсаар байв.Хөөс л хааяа гаргана.Шувуу түүнийг харсаар л байв.Ижил сүрэг нь ч хэдийнээ гаагласаар нисэлдэн оджээ.Загас ч түүнийг ажигласаар байгааг анзаарав.Шувуу түүний айхгүй байгаад нь дуралчихав.Тэгээд л тэр өдрөөс хойш өдөр бүр уулздаг болов.Загас ямар ч сэтгэл хөдлөл үл үзүүлнэ, юу ч эс ярьна.Харин шувуу өөрт тохиолдсон сонин сайхан, замын адал явдалуудаа ярьж гардаг байлаа.Чингэхдээ тэр хоёр бие биендээ мэдэрдэг байв.Нэг ч үг сольж үзээгүй мөртлөө бие биендээ хайртай гэдгээ мөн хамтдаа байхдаа ямар сайхан бэ гэдгийг шууд л хараад ойлголцдог байв.Шувуу хэдий нүүдэллэж явах ёстой ч гэсэн тэндээ байсаар л байлаа.Намар, өвөл, хавар, зун гээд л байсаар л байв.Тэгсээр дараа жилийн намар болжээ.Шувууны сүргийнхэн нь нүүдэллэх замдаа өнөөх голоор дайрч явж гэнэ.Тэгэхдээ үлдчихсэн өнөөх шувууг хараад загасанд хайртай болчихсон байгааг анзаарчээ.Энэ үнэхээр байж болох зүйл үү ? гэж хоорондоо хуралдав.Үүнээс болоод хун шувуу биднийг тоож ч харахгүй болчихвол яах юм бэ ? Адгийн муу хэрээ биднийг шогловол яах вэ ? Зөвхөн идэх л ёстой зүйлдээ хайртай болно гэж юу гэсэн үг вэ ? Ер нь түүнийг ижил сүргээсээ хөөх хэрэгтэй харин загасыг алах хэрэгтэй !.Тэд ингэж шийдээд өглөө хүртэл урт замын алжаалаа тайлахаар амарцгааж гэнэ.Харин тэдний энэхүү хурлыг загас сонсчихоод хайртай шувуундаа ойлгуулах гэж хичнээн сүүлээрээ ус шавхуурдсан боловч нэг л ойлгож өгсөнгүй.Тэгээд загас үүр цайхаас өмнө хэн хэнийхээ хайр дурлалын төлөө тэр голоос явахаар болжээ.Хамгийн сүүлчийн удаа шувуу руу хамгийн гунигтайгаараа хараад сүүлээ шарваад цааш явж гэнэ.Гэтэл шувуу түүнийг цааш явахыг хараад хичнээн болиулах гэсэн боловч загас зөрсөөр цааш оджээ.Харин өглөө болж шувуун сүргийнхэн сэрээд загасыг хайж эхлэхэд цэнхэр шувуу сая л бүгдийг ойлгож хайртыгаа хайхаар алс одож гэнэ.Яаж ч хайгаад, яаж ч орилоод загас харагдсангүй ээ.Тэгээд шувуу эцсийн арга аа хэрэглэж хайртыгаа олохын тулд өөрийн алтан амиа үл тоож хязгааргүй далайн гүн рүү шумбан оржээ.Түүнээс хойш хэн ч тэднийг дахиж харсангүй.Нэг бол загасыг олж хамтдаа ямар ч шувуу загасгүй газар аз жаргалтай байгаа.Эсвэл хайраасаа амиа илүүд үзсэн загас хаа нэгтээ байж амьнаасаа хайраа илүүд үзсэн шувууны цогцос далайн давалгаанд дээр хөвж яваа.


start=-47 , cViewSize=50 , cPageCount=1

3 сэтгэгдэл:

null
Хулан (зочин)

shn hair bn Shuwuu uneheer durlajee =D

Ялгуун (зочин)

Сонин хэцүү л хайр юм дөө

Цэнхэр Шувуу (зочин)

Ххэ хөөрхөн үлгэр байна.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)